Valve-оос 5-р сарын VRS чансааг зарлалаа: The MongolZ 7-р байрт дэвшлээ

by Саруул Батболд
0 comments

Valve компани Counter-Strike 2-ын багуудын 5 дугаар сарын VRS (Valve Regional Standings) чансааг шинэчлэн танилцууллаа. Энэхүү чансаа нь ойрын хугацаанд болох томоохон тэмцээнүүдийн урилгыг хэнд илгээхийг шийдэх гол үзүүлэлт болох юм.

Тухайлбал, уг чансаагаар зургадугаар сарын сүүлээр зохион байгуулагдах 1,000,000 ам.долларын шагналын сантай XSE Pro League Season 26 болон DraculaN S7 тэмцээний оролцогчид тодорхой болно.

Гол өөрчлөлтүүд ба The MongolZ-ийн амжилт

Чансааны эхний байрыг Team Vitality хадгалж үлдсэн бол Natus Vincere удаалж байна. Энэ сарын онцлох өөрчлөлт нь Team Falcons шилдэг гуравт багтсан бол FUT Esports топ-5 руу орж ирсэн явдал байлаа.

Монголын The MongolZ багийн хувьд амжилтаа ахиулсаар байна. Тэд өмнөх сарын 8-р байрнаас нэг шат ахиж, дэлхийн чансааны 7-р байрт бичигдэх боллоо. Тэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон хэвээр байна.

2026 оны 5-р сарын 6-ны байдлаарх VRS дэлхийн чансааны ТОП-30:

БайрБагийн нэрОнооБайрБагийн нэрОноо
1.Team Vitality208116.B81547
2.Natus Vincere188517.paiN Gaming1532
3.Team Falcons182318.Monte1529
4.FUT Esports180819.9z Team1508
5.Team Spirit180720.HEROIC1482
6.Astralis180021.BetBoom1471
7.The MongolZ179122.FaZe Clan1460
8.PARIVISION174723.BIG1445
9.Aurora Gaming174224.M801417
10.FURIA173025.Alliance1413
11.MOUZ173026.Ninjas in Pyjamas1411
12.G2 Esports167327.MIBR1402
13.GamerLegion156628.Team Nemesis1394
14.Legacy156229.EYEBALLERS1383
15.3DMAX155230.SINNERS1379

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй