Хоёр баг нийлээд ердөө 54 үе: “IEM Beijing 2026”-ийн гранд-финал CS2-ын түүхэнд бичигдлээ

0 comments 2 үзэлт

“MOUZ” болон “The MongolZ” багуудын хооронд өрнөсөн “IEM Beijing 2026” тэмцээний гранд-финал нь “Counter-Strike 2”-ын томоохон тэмцээнүүдийн Bo5 форматын шийдвэрлэх тоглолтуудаас хамгийн цөөн үе (round) тоглосон түүхэн шинэ амжилтыг тогтоолоо. Хоёр баг гурван map-ийн турш нийт ердөө 54 үе тоглосон байна.

Энэхүү тоглолт нь өмнө нь “ESL Pro League Season 21”-ийн финалд “MOUZ” болон “Vitality” багуудын тоглолтоор тогтоогдож байсан дээд амжилтыг (58 үе) даруй дөрвөн үеэр шинэчиллээ.

CS2-ын түүхэн дэх хамгийн богино Bo5 шийдвэрлэх тоглолтууд:

  • IEM Beijing 2026: MOUZ vs The MongolZ — 54
  • ESL Pro League Season 21: MOUZ vs Vitality — 58
  • BLAST Premier World Final 2024: 58
  • PGL Bucharest 2025: 59
  • ESL Pro League Season 19: 61

Сонирхолтой нь, “MOUZ” баг энэхүү өвөрмөц жагсаалтын шилдэг тавд нийт гурван ч удаа бичигдсэн нь дэлхийн өөр ямар ч багт байхгүй үзүүлэлт болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй