Cyberpunk 2077 Night City 2045 албан ёсоор танилцуулагдлаа

by Саруул Батболд
0 comments

Cyberpunk 2077 франчайз шинэ, том хэмжээний ширээний төсөл болох Night City 2045-тай боллоо. Энэ бүтээл нь Найт Ситигийн түүх болон видео тоглоомын үйл явдлаас өмнөх хөгжлийн үе шатыг илүү гүнзгий харуулж байна. Уг хэвлэлийг сеттингийн бүрэн гарын авлага гэж тодорхойлж байгаа бөгөөд Cyberpunk ертөнцийн хувьслын гол үе шатуудыг хамарчээ. Нийт 312 хуудас бүхий энэ материал нь хот болон түүний өнгөрсөн түүхийг өнөөдрийг хүртэлх хамгийн дэлгэрэнгүй байдлаар дүрсэлсэн бүтээл болж байна.

1980-аад оны сүүлээр Майк Пондсмитийн бүтээсэн Cyberpunk ертөнц өдгөө асар том франчайз болон өргөжжээ. Cyberpunk 2077 амжилт олсны дараа Time of the Red үеийн сонирхол мэдэгдэхүйц өссөн. Энэ үед CD Projekt Red студи Project Orion дээр ажиллаж байгаа ч түүний нээлт The Witcher ертөнцийн дараагийн тоглоомоос нааш гарахгүй гэж үзэж байна. Харин энэ хооронд Cyberpunk RED ширээний хувилбар болон шинэ спин-оффууд лорыг өргөжүүлж, фенүүдийн анхаарлыг хадгалсаар байна.

Night City 2045 нь үндсэн тоглоомоос ойролцоогоор 30 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх преквел (өмнөх цаг хугацааны үйл явдлыг харуулсан бүтээл) юм. Тус бүтээлд Дөрөвдүгээр корпорацийн дайны дараах, Time of the Red гэж нэрлэгддэг үеийг дүрсэлжээ. Тэр үед Найт Сити сүйрэл болон корпорацуудын мөргөлдөөний дараа сэргэн босож байсан байна. Arasaka Tower руу хийсэн довтолгоотой холбоотой үйл явдлыг энд саяхны түүх мэтээр өгүүлсэн байна.

Номд хотын бүтэц, 24 дүүрэг, олон арван бүлэглэл, гэмт хэргийн сүлжээ, хувийн хамгаалалтын компаниуд, мөн 600 гаруй байршлыг нарийвчлан багтаажээ. Уг бүтээлийг R Talsorian Games болон CD Projekt Red хамтран бүтээсэн бөгөөд Cyberpunk ертөнцийн он цагийн хэлхээний 30 жилийн хоосон орон зайг нөхөж, түүний ширээний тоглоомын хэсгийг мэдэгдэхүйц тэлж өгч байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй