Blizzard “Diablo IV”-ийн шинэ багцаараа стримерүүдэд чандарлах сав бэлэглэв

by Саруул Батболд
0 comments

Blizzard компани “Diablo IV” тоглоомын “Lord of Hatred” нэмэлт хувилбарын нээлтийг угтан контент бүтээгчдэдээ зориулж онцгой бэлгийн багц илгээж эхэллээ. Стример DatModz саяхан хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр уг сонирхолтой багцад юу багтсаныг үзэгчдэдээ сонирхуулсан байна.

Тоглоом хөгжүүлэгчид бэлгийн сонголтдоо тун өвөрмөц бөгөөд бүтээлчээр ханджээ. Тухайлбал, бэлэг бүхий хайрцаг дотор стримерийн нэрийг сийлсэн чандарлах сав (funeral urn) багтсан нь олныг гайхшруулаад байна.

Бэлгийн багцад багтсан зүйлс:

  • Стримерийн нэрийг сийлсэн чандарлах сав.
  • Шилэн хоргонд байрлуулсан, “Цус бол түлхүүр” гэсэн бичигтэй хатаасан сарнай.
  • Стримерийн дүр тоглоомын явцад хэрхэн амиа алдсаныг харуулсан хөдөлгөөнт карт.
  • Нэмэлт хувилбарын хамгийн дээд хувилбарыг татаж авах код.
  • 4 дүгээр сарын 23-ны өдөр болох хөгжүүлэгчдийн шууд дамжуулалтыг үзэх урилга.

“Diablo IV: Lord of Hatred” нэмэлт хувилбар 4 дүгээр сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Энэхүү DLC нь тоглоомд хоёр шинэ анги нэмэхээс гадна тоглоомын явц болон үндсэн агуулгад томоохон шинэчлэлтүүдийг авчрах юм.

Lord of Hatred

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй