CS2-ын алдартай шинжээч Алекс “Mauisnake” Элленбергийн үзэж буйгаар, BC.Game баг 2026 оны зуны завсарлагаанаар хамгийн амжилттай бүрэлдэхүүний өөрчлөлтийг хийжээ. Тэрээр өөрийн YouTube сувгаараа дамжуулан дэлхийн шилдэг багуудын хийсэн шилжилт хөдөлгөөнийг үнэлсэн видео нийтэлсэн байна.
Шинэчлэгдсэн бүрэлдэхүүн ба өндөр үнэлгээ
BC.Game баг энэ зун хоёр тоглогчоо сольсон юм. Тэд “Major” тэмцээний олон удаагийн аварга, домогт тоглогч Эмил “Magisk” Рейфийг багийн ахлагчаар (IGL) урьж, Монголын “The MongolZ” багийн залуу, ирээдүйтэй тоглогч Б.Аюуш “mzinho”-г эгнээндээ нэгтгэсэн билээ. Түүнчлэн М.Азбаяр “Senzu”-г багийн үндсэн тоглогчоор албан ёсоор баталгаажуулснаар тэдний бүрэлдэхүүн бүрэн бүрдсэн юм.
Mauisnake өөрийн видеондоо эдгээр өөрчлөлтүүдийг бүх шилдэг багуудын дундаас хамгийн шилдэг нь хэмээн үнэлжээ. Түүний чансааны хамгийн сүүлд “Monte” багийн үндсэн тоглогчдыг худалдаж авсан “Luminosity Gaming” бичигдсэн байна.
Mauisnake-ийн гаргасан багуудын шилжилтийн үнэлгээг (тир-лист) дээрх зургаас харах боломжтой.

Шинэ улирлын эхлэл
Багуудын бүрэлдэхүүнээ шинэчлэх зуны завсарлагаа дуусгавар болж байна. Учир нь 7-р сарын 21-ний өдөр “BLAST Bounty Summer 2026” тэмцээний хаалттай урьдчилсан шатны тоглолтууд эхлэх юм. Valve-ийн бүсийн чансаанд өндөр байр эзэлдэг ихэнх шилдэг багууд шинэ улирлын анхны тоглолтоо энэхүү тэмцээнээс эхлүүлэх хуваарьтай байна.