Одод цугларсаар: “Magisk” Дани эр “BC.Game” багийн шинэ ахлагчаар томилогдлоо

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүндээ урьд өмнө байгаагүй том тэсрэлтүүдийг хийсээр байна. Тэд саяхан буюу зургаадугаар сарын 24-нд Монголын авьяаслаг залуу тамирчин Азбаяр “Senzu” Мөнхболдыг худалдан авч, эгнээндээ нэгтгэсэн бол энэ удаад дэлхийн хэмжээний супер одыг урьж, багийнхаа жолоог атгуулахаар болжээ. Энэ бол Данийн алдартай тамирчин Эмиль “Magisk” Рейф юм.

Мейжорын 4 удаагийн аварга s1mple-ийг “хүчирхэгжүүлнэ”

Багийн зүгээс түүнийг “CS төрлийн хамгийн агуу тамирчны нэг” хэмээн тодорхойлж, багийн шинэ IGL (In-Game Leader) буюу тоглолтыг талбар дээр удирдан чиглүүлэх ахлагчаар зарлалаа. Magisk сүүлийн хагас жил сэлгээнд суусан бөгөөд өмнө нь Astralis, Vitality, Falcons зэрэг дэлхийн шилдэг багуудад тоглож, Мейжор тэмцээнд 4 удаа түрүүлж байсан асар их туршлагатай нэгэн билээ.

Тэрбээр багт нэгдсэн сэтгэгдлээ хуваалцахдаа дэлхийн шилдэг тоглогч асан Александр “s1mple” Костылевын форматыг эргүүлэн авчрахад голлон анхаарахаа мэдэгдэв:

“Миний хувьд шинэ адал явдал эхэллээ. Би Александр “s1mple” Костылевт туслахыг хүсэж байна. Түүнийг дахин шилдэг тамирчин болоход нь дэмжлэг үзүүлнэ. Надтай цуг тэр чөлөөтэй, илүү сайн тоглох ёстой. Түүнийг шилдэг тамирчин гэдгийг бүгд мэднэ. Миний зорилго түүнээс чаддаг бүхнийг шахан гаргаж, дээд цэгт нь тултал хүчирхэг болгох явдал” хэмээн өгүүлжээ.

Оддын цуглуулга ба дутуу байгаа нэг орон зай

Одоогийн байдлаар “BC.Game” багт дөрвөн тоглогч албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд тэд ирэх долоодугаар сарын сүүлээр Финланд улсад зохиогдох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Тэмцээн эхлэхээс өмнө тэд багийн тав дахь тоглогчоо яаралтай зарлах шаардлагатай байгаа юм.

Багийн одоогийн супер бүрэлдэхүүн:

  • Эмиль “Magisk” Рейф (Ахлагч / IGL)
  • Денис “electroNic” Шарипов (Тоглогч)
  • Александр “s1mple” Костылев (Тоглогч)
  • Азбаяр “Senzu” Мөнхболд (Тоглогч)
  • Виктор “TaZ” Войтас (Дасгалжуулагч)

Сануулахад, Сензу өмнө нь 1xBet-ийн ивээл дор манай The Mongolz багт тоглож, тэдэнтэй хамт Esports World Cup 2025-ийг ялсан.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй