АНУ-д Дональд Трампын Ирантай хийж буй дайны сэдэвтэй “Operation Epic Furious: Strait to Hell” нэртэй егөөдөл (сатир) тоглоом гарлаа. “Wired” сэтгүүлийн мэдээлснээр, уг төслийг Трампын засаг захиргааг шоглон харуулдаг, нэрээ нууцалсан хэсэг уран бүтээлчид бүтээсэн байна.
Тоглоомыг вэбсайтаар зочлон онлайнаар тоглох боломжтойгоос гадна Вашингтон хот дахь Цэргийн дурсгалын цогцолборт (War Memorial) тусгай автомат тоглоомын машинуудыг байрлуулжээ. Эдгээр автомат машинууд тэнд ойрын хэдэн хоногийн турш байх аж.
Тоглоомын үйл явдалд Трамп Ромын Пап болон Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани нартай сөргөлдөж буйгаар гардаг ч тоглогч ямар ч тохиолдолд ялалт байгуулах боломжгүйгээр бүтээгдсэнээрээ онцлог юм. Мөн “Operation Epic Furious: Strait to Hell” тоглоомд Холбооны мөрдөх товчооны (FBI) дарга Каш Патель, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон Илон Маск нарын дүрүүд багтжээ.