Until Dawn 2 тоглоомыг албан ёсоор зарлалаа: Шинэ анги 2027 онд гарна

by Саруул Батболд
0 comments

PlayStation-оос зохион байгуулсан “State of Play” танилцуулга арга хэмжээний үеэр “Until Dawn 2” тоглоомыг албан ёсоор зарлалаа. Кино мэт үйл явдалтай алдартай аймшгийн тоглоомын үргэлжлэл ийнхүү анхны хувилбар нь худалдаанд гарснаас хойш даруй арав гаруй жилийн дараа буюу 2027 онд тоглогчдын хүртээл болохоор болж байна.

Уг төслийг “Horizon: Call of the Mountain” хэмээх VR (виртуал бодит байдлын) тоглоомыг бүтээсэн, мөн “Star Citizen” тоглоомын нэгэн горимыг хамтран хөгжүүлсэн “Firesprite” студи хариуцан ажиллаж байгаа аж.

Шинэ ангийн үйл явдалд өөрсдийн контентыг хуурамчаар бэлтгэдэг хэсэг “хий үзэгдэл ангуучдын” тухай өгүүлнэ. Тэд ээлжит аяллынхаа үеэр нэгэн том алдаа гаргаснаар жинхэнэ үхлийн аюултай нүүр тулах ажээ.

Хөгжүүлэгчдийн зүгээс цувралын шинэ ангид тоглогчийн зөн совиндоо тулгуурлан гаргах шуурхай шийдвэр дээр суурилсан амьд үлдэх сонгодог хэв маягийг бүрэн хадгална гэдгийг амлаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй