“Digital Crusade DraculaN Season 7” тэмцээний дээд хүснэгтийн шөвгийн наймд “BC.Game” баг “Nexus” хамт олныг 2:1 харьцаатайгаар буулган авч, тун чухал ялалт байгууллаа.
Энэхүү ялалтын үр дүнд Александр «s1mple» Костылевын баг удахгүй болох мейжор тэмцээний эрхээ бараг бүрэн хангаад байна. Шинжээчдийн төрөл бүрийн симуляцийн тооцооллоор тэдний шалгарах магадлал “Mischief”-ийн тооцоогоор 99.8%, харин “HLTV”-ийнхээр 100%-д хүрчээ.
Хүснэгтийн дараагийн шатанд тус хамт олон Туркийн “Eternal Fire” багтай өрсөлдөнө. Хэрэв тэд Туркийн байгууллагыг ялбал мейжорын эрхийг 100 хувь бүрэн баталгаажуулах юм.
“Eternal Fire” багийн хувьд “DraculaN S7”-ийн хагас шигшээд Украины “BASEMENT BOYS” багийг 2:1 харьцаатай буулган авснаар шалгарсан билээ.