PlayStation Plus Extra болон Premium-ийн 10 дугаар сарын тоглоомууд зарлагдлаа

0 comments

Sony компани “PlayStation Plus Extra” болон “Premium” үйлчилгээний 10 дугаар сарын каталогийн шинэчлэлтийг албан ёсоор танилцууллаа. Жагсаалтад багтсан ихэнх тоглоомууд 10 дугаар сарын 20-ноос эхлэн татахад бэлэн болох бол зарим нь сарын сүүлээр нэмэгдэх аж.

PlayStation Plus Extra болон Premium каталогид дараах тоглоомууд багтана:

  • Mafia: The Old Country — PS5
  • Horizon Forbidden West — PS5, PS4
  • Mycopunk — PS5 (нээлтээ хийх өдрөө буюу 10 дугаар сарын 20-нд шууд нэмэгдэнэ)
  • The Midnight Walk — PS5 (АНУ болон Их Британид 10 дугаар сарын 14-нөөс гарсан)
  • Poppy Playtime: Chapter 2 — PS5, PS4 (10 дугаар сарын 27-нд нэмэгдэнэ)
  • Tales of Arise – Beyond the Dawn Edition — PS5, PS4 (10 дугаар сарын 27-нд нэмэгдэнэ)
  • Monster Energy Supercross 25 — PS5 (10 дугаар сарын 27-нд нэмэгдэнэ)

Харин PlayStation Plus Premium захиалагчдад зориулан сонгодог бүтээлүүд болох Dino Crisis 2 болон RollerCoaster Tycoon 3 Complete Edition тоглоомуудыг санал болгож байна. Түүнчлэн 10 дугаар сарын 20-ноос эхлэн Resonance: A Plague Tale Legacy болон Mortal Shell II тоглоомуудын туршилтын хувилбарууд (trial) Premium хэрэглэгчдэд нээлттэй болох юм.

Үүнээс гадна Sony компани Сүнсний баярт (Halloween) зориулсан хэд хэдэн бэлэг бэлдсэн бөгөөд World War Z болон Dead by Daylight тоглоомуудын сэдэвчилсэн багцууд, мөн 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 4-ний хооронд Back 4 Blood тоглоомын анхны DLC-г үнэ төлбөргүй тоглох боломжийг олгохоор болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй