Зургаадугаар сарын 25-нд PlayStation 5 болон Xbox Series X/S төхөөрөмжүүдэд зориулсан “GTA 6” тоглоомын урьдчилсан захиалга албан ёсоор эхэлсэн билээ.
“Sensor Tower” судалгаа, шинжилгээний компанийн мэдээлснээр, урьдчилсан захиалга эхэлснээс хойш “GTA 6”-ийн бараг 6.45 сая хувь борлогджээ. Энэ нь “Rockstar Games”-т албан ёсны нээлтээ хийхээс нь ч өмнө 630 сая гаруй ам.долларын орлого оруулсан байна.
Платформуудын үзүүлэлтийг авч үзвэл урьдчилсан захиалгын 74 хувийг PS5 эзэлж байгаа бөгөөд энэ нь 4.8 сая хувь борлогдож, 468 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Тэгвэл энэ хугацаанд Xbox платформ дээр 162 сая ам.долларын үнэ бүхий 1.66 сая хувь борлогдсон байна.
11 дүгээр сарын 19-нд товлогдсон албан ёсны нээлтийн өдөр ойртох тусам “GTA 6”-ийн борлуулалт улам бүр эрчимжих төлөвтэй байна. “Newzoo”-ийн шинжээчдийн таамаглаж буйгаар, тоглоом гарснаас хойших ердөө эхний долоо хоногт л гэхэд нийт орлого нь 5.2 тэрбум ам.долларт хүрэх боломжтой аж.