Electronic Arts компани мэргэжлийн боксын сэдэвт “Fight Night” видео тоглоомын цувралаа эргэн авчирч байгаагаа зарлалаа. Энэхүү мэдэгдлийг EA Sports албан ёсны нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
Хөгжүүлэгчид одоогоор тоглоомын талаар нарийвчилсан мэдээлэл дэлгээгүй бөгөөд зөвхөн цуврал эргэн ирж буйг баталсан товч мэдэгдлээр хязгаарлагдсан байна.
«Манай буланд үнэнч үлдсэн бүх хүмүүст: Fight Night эргэн ирж байна» хэмээн уг нийтлэлд дурджээ.
“Fight Night” нь 2004-өөс 2011 оны хооронд гарч байсан мэргэжлийн боксын симулятор төрлийн алдартай цуврал видео тоглоом юм.