Electronic Arts компани “Battlefield 6” тоглоомд Хэллоуины баярт зориулсан “Marker Incursion” нэртэй тусгай эвентийг эхлүүлсэн бөгөөд уг арга хэмжээ 11 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэхээр болжээ.
Энэхүү арга хэмжээ нь алдарт “Dead Space” тоглоомын цувралтай албан ёсоор хамтарсан кроссовер юм.
Эвентийн хүрээнд 16 тоглогч хамтран тоглох боломжтой шинэ хамтын (PvE) горимыг нэмсэн байна. Тоглолтын үйл явдал “Бүс 51” (Zone 51) байршилд өрнөх бөгөөд багууд халдвар авсан цэргүүдийн дайралтыг няцааж, “Слияние” буюу Нэгдлийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Обелискийн тахилын ширээнүүдийг устгах даалгавартай юм. Мөн тулааны талбараас олж ашиглах боломжтой зэвсэг болгон DS-23 импульсийн винтовыг шинээр байршуулжээ.
Уг горимын даалгавруудыг биелүүлснээр “Aegis VII” дайчны скин, “USG Ishimura” болон “Plasma Cutter” наалтууд, мөн тоглогчийн профайлын фон болон нөхөөс зэрэг сэдэвчилсэн үнэгүй шагналуудыг цуглуулах боломжтой.
Түүнчлэн тоглоомын дотоод дэлгүүрт 2100 болон 1600 Battlefield зоосны үнэ бүхий “Strategic Dismemberment”, “Make Us Whole” дээд зэрэглэлийн премиум багцууд худалдаанд гарсан байна.