Grand Theft Auto V тоглоом 2026 оны 11 дүгээр сарын 17-нд буюу GTA 6-ийн албан ёсны нээлтээс ердөө хоёрхон хоногийн өмнө PlayStation Plus каталогоос гарахаар боллоо. Энэхүү мэдээлэл нь PlayStation Network дэх тоглоомын шинэчлэгдсэн тайлбар хэсэгт орсон байна.
11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл GTA 5 нь PlayStation Plus Extra болон Premium үйлчилгээний захиалагчдад “Game Catalog”-оор дамжуулан нээлттэй хэвээр байх юм.
Харин уг огнооноос хойш хэрэглэгчид захиалгын эрхээрээ тоглоомыг ажиллуулах боломжгүй болно. Тоглоомын түүхийг цааш үргэлжлүүлэх эсвэл GTA Online тоглохын тулд GTA 5 хувилбарыг тусад нь худалдан авах шаардлагатай.
PlayStation-ий зүгээс GTA 6 гарахаас өмнө тоглогчид Лос-Сантос хотдоо дахин зочилж Франклин, Майкл, Тревор нарын түүхийг дуусгах боломжтойг санууллаа. GTA 6 тоглоом 2026 оны 11 дүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ.