Fortnite шинэ киноны нээлтийг тохиолдуулан “Masters of the Universe”-тэй хамтрахаар боллоо

by Саруул Батболд
0 comments

“Masters of the Universe” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлтийг тохиолдуулан “Epic Games” компани “Fortnite” тоглоом болон “Masters of the Universe” франчайз хоорондын хамтралыг албан ёсоор зарлалаа. Шинэ гоёл чимэглэлийн зүйлс ирэх 6 дугаар сарын 6-ны өдөр тоглоомын дотоод дэлгүүрт худалдаалагдаж эхэлнэ.

Эньхүү хамтын ажиллагааны хүрээнд тоглоомд Хи-Мэн, Скелетор болон Ши-Ра нарын дүрүүд нэмэгдэх юм. Анхны тизер трэйлерт хөгжүүлэгчид тус франчайзтай холбоотой цахим орчны хамгийн алдартай меменүүдийн нэгийг дахин амилуулан харуулжээ.

“Грейскаллын хүчийг мэдрэхэд бэлтгэцгээ”

“Epic Games” компани шинэ багцын гарах хугацааг баталж, дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Грейскаллын хүчийг (Power of Grayskull) мэдрэхэд бэлтгэцгээ, учир нь Хи-Мэн, Скелетор, Ши-Ра нар анх удаа Fortnite-д гарч ирэх гэж байна.”

Одоогоор компанийн зүгээс багцын бүрэн бүрэлдэхүүнийг нууцалж байгаа юм. Гэхдээ уг кроссовер нь сонгодог хүүхэлдэйн цувралаас сэдэвлэсэн байх магадлалтай тул Этерниа (Eternia) ертөнцтэй холбоотой нэмэлт дүрүүд, эмоти, зүйлс болон бусад гоёл чимэглэлийн элементүүдийг багтаана гэсэн хүлээлттэй байна.

“Epic Games” багцын агуулгын талаарх илүү нарийн мэдээллийг нээлт хийхээс өмнөхөн олон нийтэд зарлахаа амлажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй