Монголын The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээний доод хүснэгтийн хагас шигшээд Magic багийг 2:0 харьцаагаар хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ авлаа. BO3 форматаар явагдсан цувралд The MongolZ хоёр map дараалан ялж, Magic багийг тэмцээнээс хасжээ.
Inferno дээр 13:9-өөр эхэлсэн
Эхний map болох Inferno-г The MongolZ сонгосон бөгөөд 13:9 харьцаагаар ялалт байгуулжээ. Монголын баг довтолгоо, хамгаалалтын аль алинд тоглолтын хэмнэлийг гартаа авч, цувралын эхний оноог өөрийн болгосон байна. Хоёр дахь map нь Magic-ийн сонголт болох Ancient байсан ч The MongolZ өрсөлдөгчдөө боломж олголгүй тоглолтыг өөрсдийн талд эргүүлж, цувралыг 2:0-ээр өндөрлүүлжээ.

Techno хамгийн өндөр үзүүлэлттэй тогложээ
The MongolZ-оос М.Содбаяр “Techno” 25 kill, 11 death, 1.76 рейтингтэй тоглож, багийнхаа хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч болсон байна. Тэрбээр Inferno дээр 17 kill авч, дөрөвхөн удаа хасагдаж, 2.69 рейтинг үзүүлжээ.
Мөн 910 1.36, cobrazera 1.29 рейтингтэйгээр тоглож, багийн ялалтад хувь нэмэр оруулсан байна. Magic багаас AW 1.32, sFade8 1.24 рейтингтэй тоглосон ч бусад тоглогчдын үзүүлэлт хангалтгүй байснаар цувралыг эргүүлэх боломж гарсангүй.
Энэхүү ялалтаар The MongolZ доод хүснэгтээр тэмцээнээ үргэлжлүүлж, дараагийн шатанд шалгарлаа. Харин Magic багийн хувьд энэ тоглолтоор 1win Private Club Season 2 тэмцээний өрсөлдөөн өндөрлөжээ.