Team Falcons баг Esports World Cup 2026 тэмцээний Rocket League төрлийн аваргаар тодорлоо. Тэд гранд-финалын тоглолтод Spacestation Gaming багийг буулган авснаар 400,000 ам.долларын аваргын шагналыг хүртсэн байна.
Falcons баг аваргын цом руу тэмүүлэх замандаа EWC 2025 оны аварга Францын Karmine Corp багийг тэмцээнээс мулталсан юм. Karmine Corp баг гуравдугаар байрын төлөөх тоглолтод Ninjas in Pyjamas eStar багт 0:3-аар хожигдон 4-р байранд орсон бол NiP баг хүрэл медаль хүртэж, 100,000 ам.долларын шагнал авлаа.
Энэхүү ялалт нь Team Falcons багийн хувьд Esports World Cup-ын Rocket League төрөлд хүртэж буй анхны аваргын цом нь болж байгаа бөгөөд тэд өнгөрсөн оны аварга Karmine Corp-ийн халааг авч байна.
Дашрамд дурдахад, EWC 2026 тэмцээний Counter-Strike 2 төрлийн тоглолтууд зэрэгцэн үргэлжилж байгаа бөгөөд 2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шийдвэрлэх плей-оффын шат 8-р сарын 19-нд эхэлнэ.