Монгол Улсын нийслэл PGL Улаанбаатар 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо

0 comments 0 үзэлт

Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн алсыг харагч тэмцээн зохион байгуулагч PGL-ийн логогоор гэрэлтлээ. Цахим спортын хөгжөөн дэмжигч бүрийн сайн мэдэх энэхүү улаан бэлгэдэл нь Монголчууд PGL Улаанбаатар тэмцээнийг хэр их догдлон хүлээж буйн тод илрэл болов.

1xBet-тэй хамтран зохион байгуулагдах 1,000,000 ам.долларын шагналын сантай PGL цахим спортын тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 16-наас 25-ны хооронд болно. PGL Улаанбаатар 2027 тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцох бөгөөд Европ болон Азийн сонгон шалгаруулалтаас шалгарсан хоёр баг нэмэгдэн өрсөлдөх юм. 1xBet Монгол брэндийн албан ёсны түнш, Азийн шилдэг баг болох The MongolZ эх орондоо болох анхны томоохон тэмцээнд оролцох эрхээ авахын төлөө бүхнээ дайчлах болно.

Ийм өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо хүлээн авах нь манай улс болон бүс нутагт асар их боломжийг нээж байна. Дэлхий нийт Монгол Улсыг анхааралтай ажиглаж, бүс нутгийн хамгийн том цахим спортын наадмуудын нэг болох нь гарцаагүй PGL Ulaanbaatar 2027-ийн талаар ам уралдан ярилцаж байна.

Манай улсад CS2-ийн авьяаслаг тамирчдаараа бахархах бүрэн шалтгаан бий. Учир нь одоогийн байдлаар Азийн шилдэг 10 багийн тав нь буюу The MongolZ, Chinggis Warriors, 5star, NEXVOID болон The Huns зэрэг Монгол багууд багтаад байна. Тийм ч учраас Монгол Улс PGL Улаанбаатар 2027 тэмцээний хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх мянга мянган цахим спортын хорхойтон, хөгжөөн дэмжигчдийг нийслэл хотноо цуглуулж, шинэ түүхийг бүтээхэд бэлэн болоод байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй