dupreeh болон NEO нар “Counter-Strike”-ийн “HLTV”-ийн Алдрын танхимд багтлаа

0 comments 2 үзэлт

Цахим спортын “HLTV” портал 2026 онд Алдрын танхимд (Hall of Fame) элсэх дөрвөн тоглогчийг албан ёсоор танилцууллаа. Тэдгээр нь Петер «dupreeh» Расмуссен, Филипп «NEO» Кубски, Кайл «Ksharp» Миллер болон Кин Чхуль «solo» Кан нар болжээ.

Нэр дэвшигчдийг 12 шинжээчээс бүрдсэн тусгай комисс арван хүний бүрэлдэхүүнтэй сүүлийн шатны жагсаалтаас сонгон шалгаруулсан байна. Өмнө нь одоо ажиллаж буй дасгалжуулагчдыг нэр дэвшүүлэхийг хориглодог байсан дүрмийг цуцалсны ачаар Филипп «NEO» Кубски эхний оролдлогоороо сонгогджээ. Харин Петер «dupreeh» Расмуссен болон Кин Чхуль «solo» Кан нар хоёр дахь санал хураалтаар, Кайл «Ksharp» Миллер гурав дахь санал хураалтаар тус тус шалгарсан байна.

Алдрын танхимд албан ёсоор элсүүлэх ёслолын ажиллагаа 2027 оны нэгдүгээр сарын 9-нд Белград хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “HLTV Awards” шагнал гардуулах ёслолын хүрээнд болно. Алдрын танхимын шинэ гишүүдэд дурсгалын сийлбэр бүхий “Rolex” бугуйн цаг гардуулахаас гадна цахим хуудсанд тэдний карьерын тухай тусгай танилцуулга болон видео материалуудыг байршуулах аж.

Энэ нь “HLTV”-ийн Алдрын танхимын гурав дахь удаагийн өргөтгөл бөгөөд ийнхүү тус танхим нийт 11 цахим спортчинг эгнээндээ нэгтгээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй