Dota 2-ын оны хамгийн том тэмцээн болох The International 2026-ийн “Elimination” шат өндөрлөж, плей-оффд өрсөлдөх шилдэг багуудын нэрс бүрэн тодорлоо. Тэмцээний дараагийн шатны сүүлчийн эрхүүдийг Team Falcons, BoomBoys, Team Spirit, Iron Wing болон Team Yndx багууд авснаар аваргын цомын төлөөх шийдвэрлэх тулаан эхлэхэд бэлэн болов.
Плей-оффын тоглолтууд 8-р сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Double Elimination (хоёр хожигдох эрхтэй) системээр явагдана. Гранд-финалаас бусад бүх тоглолт Best-of-3 (Bo3) форматаар болох бол аваргыг тодруулах шийдвэрлэх цуврал Best-of-5 (Bo5) форматаар явагдах юм.
Шөвгийн 8 багийн оноолт (Шүүвэр тоглолтууд):
- Iron Wing — Team Spirit
- Team Vision — BoomBoys
- Team Liquid — Team Yndx
- Nigma Galaxy — Team Falcons
2 comments
Энэ жилийн TI үнэхээр өрсөлдөөнтэй болох нь дээ, плей-оффын тоглолтуудыг заавал үзнэ ээ
Миний дэмждэг баг үлдсэнд маш их баяртай байна