“Rainbow Six Siege” төрлийн “BLAST R6 Major Osaka 2026” тэмцээний хэсгийн шатны эхний гурван тойргийн тоглолтууд өндөрлөлөө.
“Team Liquid” болон “Team Falcons” багууд плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ хамгийн түрүүнд баталгаажууллаа. Хоёр баг хоёул хэсгийн шатыг 3-0 гэсэн төгс амжилттайгаар өндөрлүүлсэн байна.
Харин нөгөө талд “EDward Gaming” болон “ENTERPRISE” багууд дараалан гурав ялагдсанаар (0-3) тэмцээнийг орхилоо. Гэсэн хэдий ч эдгээр хоёр баг аль хэдийнэ “Six Invitational 2027” тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулаад байгаа юм.
“BLAST R6 Major Osaka 2026” тэмцээн 11 дүгээр сарын 6-наас 15-ны өдрүүдэд Японы Осака хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт шагналын сан нь 600,000 ам.доллар юм.
