CS2-д DJ DIESEL болон Hairitage-ийн “BANG YOUR HEAD” дуу багтсан шинэ хөгжмийн багц нэмэгджээ. DJ DIESEL нэрээр NBA-ийн домогт тоглогч Шакил О’Нил уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэр “Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд дөрвөн удаа лигийн аварга болж байсан юм.
Шинэ хөгжмийн багц нь тоглоомын үндсэн цэсний хөгжим төдийгүй раунд эхлэх, дуусах үеийн дуу, бөмбөг дэлбэрэх хүртэлх тоолол болон тухайн раундны MVP болсон үеийн хөгжмийг өөрчилнө. Ингэснээр “BANG YOUR HEAD” тоглолтын хэд хэдэн чухал мөчид сонсогдох боломжтой болжээ.
Шакил О’Нил Counter-Strike-тэй өмнө нь ч холбоотой байсан
Шакил О’Нил Counter-Strike-тэй олон жилийн өмнөөс холбоотой. Тэр 2016 онд ELEAGUE-д зориулсан CS:GO-ийн сурталчилгааны бичлэгт тоглож байжээ. Мөн О’Нил киберспортын NRG байгууллагын хөрөнгө оруулагчдын нэг юм. Ийнхүү түүний Counter-Strike-тэй холбоо энэ удаа хөгжмийн уран бүтээлээр үргэлжилж байна.