CS2, Vitality болон бусад: Esports Awards 2026-ийн ялагчид тодорлоо

0 comments 1 үзэлт

11-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Esports Awards 2026 шагнал гардуулах ёслол болж, оны шилдэг багууд, тоглогчид болон киберспортын салбарын төлөөлөгчдийг тодрууллаа.

“Оны шилдэг киберспортын баг” гол шагналыг Call of Duty League-ийн OpTic Texas хүртжээ. Бусад нэр дэвшигчдийн дунд Bilibili Gaming, 100 Thieves, Team Vitality, Team Falcons багууд багтсан байна. League of Legends-ийн дэлхийн аваргад түрүүлсэн ч Bilibili Gaming энэ удаа шагналгүй үлджээ.

ZywOo шилдэг PC тоглогчоор тодорлоо

“Оны киберспортын хүн” төрөлд Марк “Caedrel” Ламонт ялсан бол Ли “Faker” Сан Хёк EWC Player’s Choice Award тусгай шагнал хүртжээ. Харин League of Legends-ийн нэр дэвшигчид болох “Smash”, “cvMax”, “Homme”, “Bin”, “Peyz” нар шагнал авч чадаагүй байна.

Оны нээлт тоглогчоор 15 настай Чилийн Хайме “Craime” Бустос тодорчээ. Тэр Парист болсон Esports World Cup-ийн Street Fighter төрөлд түрүүлсэн байна. Шилдэг дасгалжуулагчаар PVISION Dota 2 багийн Клемент “Puppey” Иванов, шилдэг PC тоглогчоор Vitality CS2 багийн Матье “ZywOo” Эрбо шалгарчээ.

Vitality оны шилдэг клуб болов

Vitality “Оны шилдэг киберспортын клуб” шагналыг хүртэж, EWC-ийн аварга All Gamers зэрэг өрсөлдөгчдөө ардаа орхисон байна. Gentle Mates шилдэг контент бүтээгчдийн баг болжээ. Шилдэг контент бүтээгчээр Николас “Jynxzi” Стюарт шалгарсан байна. Тэр Caedrel, Корентен “Gotaga” Уссен, Тайсон “TenZ” Ван Нго нарыг ардаа орхижээ. TenZ 2027 онд T1-ийн бүрэлдэхүүнд VALORANT-ын тэмцээнүүдэд эргэн оролцохоор төлөвлөж байгаа юм.

Counter-Strike 2 оны шилдэг киберспортын тоглоом боллоо

“Оны шилдэг киберспортын тоглоом” шагналыг Counter-Strike 2 хүртэж, өнгөрсөн жилийн ялагч League of Legends-ийг ардаа орхижээ.

Харин шилдэг гар утасны киберспортын тоглоомоор Mobile Legends: Bang Bang тодорсон байна. Энэ нь тус тоглоомын уг шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн тохиолдол юм. Mobile Legends: Bang Bang нь PUBG Mobile болон Honor of Kings-ийг ардаа орхижээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй