Тэмцээн зохион байгуулагч “ESL” компани Бээжин хоттой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсноо зарлалаа. Ийнхүү Хятадын нийслэл 2027 болон 2028 онд “IEM” цуврал тэмцээнийг дахин хүлээн авахаар болжээ.
Зохион байгуулагчид дараагийн тэмцээнүүдийн товыг зарласан байна:
- IEM Beijing 2027 – 11 дүгээр сарын 1–7;
- IEM Beijing 2028 – 10 дугаар сарын 21–29.
Энэхүү тохиролцоо нь “ESL” болон Бээжин хотын хооронд байгуулсан гурван жилийн түншлэлийн гэрээний нэг хэсэг юм.
Хамгийн сүүлийн “IEM Beijing” тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 2-ноос 8-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд гранд-финалд “The MongolZ” багийг 3:0 харьцаатайгаар буулган авсан “MOUZ” баг аваргаар тодорч байв.