“PGL” Сингапурт болох “Major” тэмцээний оролцогчдын ашиг сонирхлын зөрчлийг ил болголоо

0 comments 0 үзэлт

“PGL” байгууллага “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцогчдын дунд бүртгэгдсэн ашиг сонирхлын зөрчлийн жагсаалтыг нийтэллээ. Уг баримт бичигт зохион байгуулагчид тоглогчдын зээл, өөр байгууллагад эзэмших хувьцаа болон цахим спортчдын хамтран эзэмшдэг компанитай холбоотой долоон тохиолдлыг дурджээ.

Ашиг сонирхлын зөрчлийн жагсаалт:

  • SYPH0 нь 12 дугаар сарын 30 хүртэл “Spirit” багаас “Nemiga” багт зээлээр тоглож байна;
  • ArtFr0st нь 12 дугаар сарын 31 хүртэл “BB Team”-ээс “The One” багт зээлэгдсэн;
  • arT нь “FURIA” багт 1 хувиас бага хувьцаа эзэмшдэг;
  • JBOEN нь 12 дугаар сарын 31 хүртэл “BIG” багаас “FaZe”-д зээлээр тоглож байна;
  • dgt нь 12 дугаар сарын 31 хүртэл “paiN Gaming”-ээс “9z” багт зээлэгдсэн;
  • Сэлгээний тоглогч xeedo нь “K27” багаас “The One”-д яаралтай зээлээр очсон;
  • “HEROIC”-ийн susp болон “NIP”-ийн adamb нар цалин, шагналын мөнгөө авдаг “AdamTim Performance AB” компанийг хамтран эзэмшдэг.

arT-ийн тухайд түүнд олгогдсон хувьцаа авах эрхээ (опцион) хэрэгжүүлсэн ч “FURIA” дахь түүний эзэмшил 1 хувиас бага хэвээр үлдэх бөгөөд тоглогч өөрөө удирдлагын эрхгүй, мөн клубийн нууц мэдээлэлд нэвтрэх эрхгүй гэдгийг баримт бичигт тусгайлан заажээ.

Мөн “PGL” ихэнх зөрчлийн талуудаас гарын үсэг зурсан мэдэгдлийг хүлээн авсан байна. Харин “BIG”, “paiN Gaming” болон “K27” багууд тэмцээнд оролцохгүй байгаа тул тусдаа мэдэгдэл гаргаагүй аж.

“PGL Major Singapore 2026” тэмцээн 11 дүгээр сарын 24-нд эхэлнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй