Esports Foundation байгууллага Road to Esports Nations Cup 2027 бэлтгэл шатны форматыг зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн нэмэлт сонгон шалгаруулалт зохион байгуулж, үндэсний шигшээ багуудын бүрэлдэхүүний мэдүүлгийг өргөжүүлэхээс гадна ENC Ranking нэртэй чансааны шинэ систем нэвтрүүлэхээр болжээ.
Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөлөөс шалтгаалан тэмцээнийг 2026 оноос 2027 он руу шилжүүлсэн ч өмнө нь эрхээ авсан бүх шигшээ баг болон тоглогчид өөрсдийн байраа хадгална. Иймээс өмнөх сонгон шалгаруулалтын үр дүн хүчингүй болохгүй юм.
Нэмэлт сонгон шалгаруулалт 2-р сарын 26-нд эхэлнэ
Эхний сонгон шалгаруулалтад тэнцээгүй орнуудын хувьд таван долоо хоног үргэлжлэх онлайн сонгон шалгаруулалт 2027 оны 2-р сарын 26-нд эхэлнэ. Тэндээс шалгарсан долоон ялагч ENC Solidarity Programme хөтөлбөрөөр урилга авах нэг шигшээ багтай нийлж, финалын LAN сонгон шалгаруулалтаар нэг нэмэлт эрхийн төлөө өрсөлдөнө.
Мөн багийн төрлүүдэд аль хэдийн эрхээ авсан шигшээ багуудын дасгалжуулагчдад мэдүүлэгт багтаах тоглогчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Өргөтгөсөн бүрэлдэхүүний мэдүүлгийг 2027 оны 1-р сарын 15-наас өмнө, харин финалын шатны эцсийн бүрэлдэхүүнийг 5-р сарын 31-нээс өмнө хүргүүлэх шаардлагатай байна.
ENC Ranking шинэ чансааны систем нэвтрүүлнэ
Зохион байгуулагчид ENC Ranking нэртэй шинэ чансааг мөн эхлүүлэхээр болжээ. Үндэсний шигшээ багуудын тоглогчид клубын болон олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаасаа хамааран оноо цуглуулах бөгөөд уг үзүүлэлтээр багуудын байрлал тодорхойлогдоно.
Чансааны байрлал нь хэсгийн шатны сугалааны үед багуудын эрэмбийг тогтооход ашиглагдана. Мөн ирээдүйн Esports Nations Cup тэмцээнүүдэд шууд урилга олгох эсэхэд ENC Ranking нөлөөлөх боломжтой байна.