Ubisoft Rainbow Six Siege-ийн Year 11 Season 4: Operation Vital Signal шинэчлэлтийн дэлгэрэнгүйг танилцууллаа. Шинэчлэлт 12-р сарын 1-нд бүх платформд гарна.
Хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь Doc-ийн бүрэн шинэчлэл байх юм. Түүний Stim Pistol-ыг E-Heal Monitor-оор солих бөгөөд шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар багийн гишүүдийн эрүүл мэндийн хэмжээг газрын зургийн хаанаас ч харах, эмчлэх, тэр ч байтугай хана болон бусад саадны цаанаас шархадсан тоглогчдыг босгох боломжтой болно.
Үйлчлэх зайд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Харин Thatcher уг төхөөрөмжийн ажиллагааг саармагжуулах боломжтой аж. Thunderbird мөн өөрчлөлт авна. Түүний Kona Station одоо дөрвөн станцтай болж, илүү хурдан дахин цэнэглэгдэхээс гадна stun болон concussion нөлөөг арилгах чадвартай болно.
Мөн Jäger, Warden, Thunderbird нарт шинэ MBZ-19 автомат гар буу нэмэгдэнэ. Зэвсэг нь 64 сумны дайзтай, 33 гэмтэлтэй, минутанд 750 сум буудах үзүүлэлттэй байна.
Bank газрын зураг болон Ranked горим шинэчлэгдэнэ
Ubisoft Bank газрын зургийг мөн шинэчилнэ. Довтлогчдод зориулсан шинэ нэвтрэх цэг, гадна талд нэмэлт халхавч бий болох бөгөөд хоёрдугаар давхрын хамгаалалтын байрлалууд ч өөрчлөгдөнө.
Testing Grounds горимд Half-Reinforcements нэртэй шинэ бэхлэлтийг турших бөгөөд энэ нь хананы зөвхөн хагасыг хаана. Туршилт 1-р сарын 19-нөөс 2-р сарын 2 хүртэл үргэлжилнэ.
Ranked тоглолтод хоёр тусдаа формат нэмэгдэнэ. Solo/Duo нь ганцаарчилсан тоглогч болон хоёр хүний багт зориулагдах бол Ranked Flex нь нэг, хоёр, гурав эсвэл таван тоглогчтой бүлгийг дэмжинэ. Харин дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг дэмжихгүй.
Үүнээс гадна PlayStation, Xbox болон PC тоглогчид нэгтгэсэн найзуудын жагсаалт ашиглаж, платформ хооронд хамтран баг бүрдүүлэх боломжтой болно.
Ubisoft мөн DOOM-той хийх ирээдүйн кроссоверыг албан ёсоор баталжээ. Тизерт Doom Slayer-ийн дүр төрхийг харуулсан бөгөөд уг скин Tachanka-д зориулагдсан бололтой.
