Бразилын “FaZe Clan” баг “BLAST R6 Major Osaka” тэмцээний шигшээ тоглолтод (гранд-финалд) “DarkZero Esports” багийг бут ниргэж, аваргын цомыг өргөлөө.
Дэлхийн олон удаагийн аваргууд шийдвэрлэх тоглолтын гурван map-д гурвууланд нь ялалт байгуулсан байна. Эхний “Border” map дээр тэд нэмэлт цагт 8:7 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан бол үлдсэн хоёр болох “Chalet” болон “Lair” map дээр тус бүр 7:4-өөр илүүрхжээ.
Энэ нь Копенгаген хотод болсон тэмцээнээс хойш хожигдсон баг ганц ч map авч чадалгүй дууссан анхны “BLAST R6 Major”-ийн шигшээ тоглолт болж байна.
Ийнхүү “FaZe Clan”-ы бүрэлдэхүүн уг цахим спортын төрлийн түүхэнд “Six Invitational”, “Esports World Cup” болон “BLAST R6 Major” гэсэн гурван гол цомыг бүгдийг нь хүртсэн анхны баг болж түүхэнд бичигдлээ.
Дараагийн томоохон тэмцээн нь ирэх хоёрдугаар сард зохион байгуулагдах “Six Invitational 2027” байх юм.