Astralis CS ApS компани 2025 оны санхүүгийн жилийг 19.09 сая Дани крон-ы (DKK) алдагдалтайгаар дуусгалаа. Энэ нь өмнөх онд 24.74 сая кроны алдагдал хүлээж байснаас бага зэрэг буурсан үзүүлэлт хэдий ч үйл ажиллагааны алдагдал нь 18.68 сая кронд хүрээд байна.
Санхүүгийн ба үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:
- Орон тооны цомхотгол: Компани жилийн турш дундаж ажилтны тоог 18 байснаас 11 болгон цөөлсөн.
- Цалингийн зардал: Цалин хөлсний нийт зардал 17.52 сая крон байснаас 17.35 сая крон нь шууд цалинд зарцуулагджээ.
- Цуцлагдсан гэрээнүүд: 2025 онд гэрээгээ цуцалсан тоглогчдын биет бус хөрөнгийн дансны үнээс 3.34 сая кроныг санхүүгийн тайлангаас хасаж бичсэн байна.
Санхүүгийн эрсдэл ба удирдлагын асуудал
BDO аудитын компаниас Astralis нэмэлт санхүүжилт авахгүйгээр цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж тодорхойгүй байгааг тусгайлан санууллаа. Компанийн удирдлагууд одоогийн болон боломжит шинэ эзэмшигчид, гадаад санхүүжүүлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа бөгөөд 2026 оны 3-р улиралд нэмэлт капитал татан төвлөрүүлнэ гэж тооцоолж байна.
Мөн эзэмшигчид солигдсоны дараа тус компанийн нягтлан бодох бүртгэл хоцрогдож, НӨАТ-ын тайланг алдаатай гаргаж байсныг илрүүлжээ. Энэхүү зөрчлийг одоо зассан ч аудиторын зүгээс удирдлагууд хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Astralis CS ApS-ийн үндсэн чиглэл нь Counter-Strike багийг санхүүжүүлэн, тэмцээн уралдаанд оролцуулах хэвээр байна.
2 comments
CS-ийн домогт баг байж ингэж дампуурна гэж бодсонгүй шүү
Тоглогчдоо сольж, багаа шинэчлэхгүй бол Astralis ер нь хэцүүдэх нь дээ