Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдсан Dota 2-ын “PGL Wallachia Season 8” тэмцээн өндөрлөж, шилдэгүүдээ тодрууллаа.
Тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд BB Team баг Aurora Gaming-ийг 3:0 харьцаатайгаар бут ниргэж, түрүү хүртсэн юм. Ингэснээр BB Team баг 300,000 ам.долларын шагнал хүртсэн бол аман хүзүүдсэн Aurora Gaming баг 175,000 ам.долларын эзэн болов.
Харин тэмцээний гуравдугаар байрт Team Falcons баг шалгарлаа. Тэд доод хэсгийн финалд Aurora багт 0:2-оор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж, 120,000 ам.доллар гардсан байна.

“PGL Wallachia Season 8” тэмцээн 4 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд Бухарест хотноо болж өнгөрсөн бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар байлаа.