League of Legends-ийн зарим одод “ENC 2026” тэмцээнд оролцохоос татгалзаж байна

by Саруул Батболд
0 comments

Ирэх 11 дүгээр сард Саудын Араб улсад “Esports Nations Cup” (ENC) анх удаа зохион байгуулагдах бөгөөд уг наадам цахим спортын 16 төрлөөр явагдах юм. Гэвч “Esports” порталын сэтгүүлч Крейг Робинсоны тэмдэглэснээр, “League of Legends”-ийн мэргэжлийн тоглогчид тус тэмцээнд оролцох сонирхол төдийлөн үзүүлэхгүй байна.

Reddit болон бусад цахим олон нийтийн сувгуудаар өрнөж буй хэлэлцүүлгээс үзвэл, хэд хэдэн нэр хүндтэй тоглогч улсаа төлөөлөн тоглохоос татгалзжээ. Тухайлбал, Словенийн шигшээ багт Mikyx, Crownie, Nemesis нар тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Sheep Esports”-ийн мэдээлснээр, дэлхийн хамгийн том контент бүтээгчдийн нэг Марк «Caedrel» Ламонт Их Британийн шигшээ багийн мэдлейнерээр (midlaner) тоглох саналаас татгалзсан аж.

Мэргэжлийн тоглогчид ийнхүү хойш сууж буй хэд хэдэн гол шалтгаан байна:

  • Ур чадварын зөрүү: Нэг шигшээ багт багтсан тоглогчдын ур чадвар байрлал бүрт харилцан адилгүй, зөрүү их байгаа нь тоглолтын чанарт нөлөөлнө гэж үзэж байна.
  • Стрийм болон контент: Тэмцээнд оролцох нь тоглогчдын хувийн стрийм (streaming) хийх болон контент бүтээх цаг заваас хумсална гэж болгоомжилж байгаа юм.
  • Цаг хугацааны тохиромжгүй байдал: 11 дүгээр сар бол “League of Legends”-ийн мэргэжлийн талбарт тоглогчдын гэрээ дуусч, шинэ багууд бүрддэг оргил үе юм. Тиймээс одод энэ чухал үед тэмцээн хөөхөөс илүү ирээдүйн карьертаа анхаарахыг илүүд үзэж байна.

Гэсэн хэдий ч зарим алдартай эрхмүүд тэмцээнд оролцохоо баталжээ. Одоогийн байдлаар Серген «Broken Blade» Челик Туркийн шигшээ багт тоглохоор болсон байна. Мөн нэр хүндтэй дасгалжуулагчдаас Dylan Falco Канадын багийг, харин Mac Их Британийн шигшээ багийг удирдахаар болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй