Team Liquid болон Xtreme Gaming багууд BLAST Slam VIII тэмцээний өмнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Тэмцээнийг зохион байгуулагчид оролцогчдын мэдүүлгийг нийтэлсний дараа энэхүү хоёр сэлгээ тодорхой болсон юм.
Liquid багийн хувьд Малайзын тамирчин Чжэн “MidOne” Ек Най тэмцээнийг өнжих залуу Михал “Nisha” Янковскийг орлохоор болжээ. Өмнө нь MidOne MOUZ багт тоглож, тэдний хамт PGL Wallachia Season 6 тэмцээнд түрүүлж байсан билээ. Харин Станислав “Malr1ne” Поторакийг боломжит шилжилтээр ирнэ гэсэн яриа хараахан баталгаажаагүй байна.
Xtreme Gaming багаас Го “Xm” Хунчэн тус тэмцээнд тоглохгүй. Түүнийг завсарлагааныхаа дараа мэргэжлийн тавцанд эргэн ирж буй Гао “Setsu” Чжэньсюн орлохоор болжээ.
Team Liquid багийн бүрэлдэхүүн:
- Майкл “miCKe” Ву
- Чжэн “MidOne” Ек Най
- Адриан “Wisper” Сеспедес Доблес
- Самуэль “Boxi” Сван
- Эрик “tOfu” Энгель
- Уильям “Blitz” Ли – дасгалжуулагч
Xtreme Gaming багийн бүрэлдэхүүн:
- Ван “Ame” Чуньюй
- Гао “Setsu” Чжэньсюн
- Николас “zeal” Лим
- Чжао “XinQ” Цзисин
- Е “BoBoKa” Чжибао
- Ван “Maps” Юйтянь – дасгалжуулагч