BLAST байгууллага 2027 оны Dota 2 тэмцээнүүдийн шинэ форматыг зарлалаа

0 comments

Тэмцээн зохион байгуулагч BLAST компани 2027 онд болох өөрсдийн Dota 2-ын тэмцээнүүдийн драфтын форматыг өөрчлөхөөр болсноо нийгмийн сүлжээгээрээ дамжуулан зарлалаа.

Одоогоор BLAST 2027 онд багуудыг хүлээж буй өөрчлөлтийн нарийн ширийнийг хараахан илчлээгүй байна. Мэдэгдэлд драфтын шинэ форматыг “LOCKOUT” гэж нэрлэх талаар л дурдсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараа нийтэлнэ гэжээ.

Инсайдеруудын мэдээлснээр “LOCKOUT” нь League of Legends-ийн “Fearless Draft”-тай төстэй байж магадгүй аж. Энэхүү форматын дагуу багууд нэг цувралын хүрээнд өмнөх тоглолтууд дээр сонгож тоглосон баатруудаа дараагийн тоглолтуудад дахин сонгох эрхгүй болдог дүрэмтэй юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй