PGL Astana 2026-д Монголын хоёр багийн эхний өрсөлдөгч тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Counter Strike-2-ын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээн энэ долоо хоногийн Бямба гарагт Казахстан улсад эхэлнэ. Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.

Тэмцээн тойргийн журмаар явагдаж, шилдэг найман баг плей-офф шатанд шалгарна. Монгол Улсаас “The MongolZ” болон “The Huns Esports” баг оролцохоор болсон бөгөөд эхний тоглолтуудын хуваарь гарчээ.

“The MongolZ” баг энэ сарын 9-ний 16:00 цагаас ОХУ-ын “magic” багийн эсрэг “Во3” журмаар тоглоно. Харин “The Huns Esports” баг мөн өдөр 19:00 цагаас ОХУ-ын “Team Spirit” багтай эхний тоглолтоо хийхээр байна.

Монголын багуудын тоглолтын тов:

  1. “The MongolZ” — “magic”, энэ сарын 9-ний 16:00 цаг
  2. “The Huns Esports” — “Team Spirit”, энэ сарын 9-ний 19:00 цаг

Тойргийн шатанд гурван ялалт байгуулсан баг плей-офф шатанд шалгарах учиртай. PGL Astana 2026 тэмцээний аварга баг 512 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байрт орсон баг 240 мянган ам.доллар авах юм.

Өнгөрсөн жил болсон тус тэмцээнд “The MongolZ” баг шөвгийн найм хүртэл өрсөлдөж байв. Харин “The Huns Esports” баг энэ удаа PGL Astana тэмцээнд анх удаа оролцож байна. The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд багийн олон улсын тэмцээн дэх оролцоо, тасралтгүй хөгжлийг дэмжиж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй