HEROIC байгууллага Dota 2-ын мэргэжлийн тавцанг орхиж байгаагаа зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Кибер спортын HEROIC байгууллага Dota 2-ын салбараа албан ёсоор хааж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр тус баг спортын өндөр амжилт үзүүлж, хөгжөөн дэмжигчдийн хүрээ нь хурдацтай тэлж байсан ч санхүүгийн хувьд ашиггүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Байгууллагын зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, багийг авч явахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилсан ч санхүүгийн үр дүн хүлээлтэд хүрээгүй тул урт хугацаанд бүрэлдэхүүнээ хадгалж үлдэх боломжгүй болсон ажээ.

HEROIC байгууллага 2024 оны нэгдүгээр сард Dota 2-ын мэргэжлийн тавцанд хөл тавьсан юм. Энэхүү богино хугацаанд тус баг PGL Wallachia Season 2 тэмцээнд түрүүлж, The International 2025 тэмцээнд шилдэг зургаан багийн (top-6) нэгээр шалгарч байсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.

HEROIC

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй