Mojang студи энэ оны хоёр дахь хамгийн том өргөтгөл болох ‘Chaos Cubed’ шинэчлэлтийг Minecraft тоглоомд зориулан гаргахаар бэлтгэж байна.
‘Сулфур агуй’ буюу шинэ газар доорх биом
Энэхүү шинэчлэлтийн хамгийн онцлох хэсэг нь газар доор байрлах ‘Сулфур агуй’ (Sulfur Cave) хэмээх цоо шинэ биом байх юм. Уг агуйг олоход тун хялбар бөгөөд агуйн яг харалдаа гадаргуу дээр хүхрийн рашаан, гейзерүүд ил гарч оргилдог онцлогтой. Агуй дотор орсноор тоглогчид хүхрийн блок, хүхрийн шпик зэрэг шинэ зүйлсийг олборлох боломжтойгоос гадна, тухайн орчны уурхайн хайрцгуудаас “Bounce” гэх цоо шинэ хөгжмийн пянз (хөгжмийн диск) олох боломж бүрджээ.
Шинэ амьтан болон барилгын материалууд
Эдгээр хүхэрт агуйнуудад “Хүхрийн Куб” (Sulfur Cube) хэмээх шинэ төрлийн, идэвхгүй амьтан (mob) амьдардаг. Тоглогчид энэхүү амьтанд төрөл бүрийн блок өгч хооллон, өөр өөр үр дүн гаргаж авах замаар түүний онцлог механиктай сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой болно.
Түүнчлэн уг шинэчлэлтээр 30 гаруй цоо шинэ барилгын блокуудыг тоглоомд нэмж байгаа аж. Үүнд Циннабар (Cinnabar) болон Хүхрийн (Sulfur) материалуудын иж бүрэн багц багтсан бөгөөд дараах хэлбэрүүдээр ашиглагдана:
- Шат болон хавтангууд;
- Төрөл бүрийн хана;
- Гялгар, тоосгон болон сийлбэртэй хээтэй блокууд.
Үүнээс гадна, зөвхөн өөрийн гэсэн онцлог харилцан үйлчлэлийн механиктай “Хүчтэй хүхрийн блок”-ийг тусад нь нэмж өгсөн байна.