6 дугаар сарын 2-ны өдөр Украины цахим спортын “Inner Circle” клуб өөрийн түүхэн дэх хамгийн залуу тоглогчийг академидаа элсүүлснээ зарлалаа. Тус клубийн залуучуудын академийн гишүүн болж буй энэхүү авьяаслаг тамирчин нь өдгөө ердөө 7 настай Давид «DAVI» Тимофеев юм.
Бяцхан тоглогч дөрвөн настайгаасаа эхлэн Counter-Strike тоглоомыг сонирхож эхэлсэн бөгөөд хэдийнэ цахим сүлжээнд олны танил болж, TikTok болон Instagram-ын од болоод амжжээ.
Тус клубийн зүгээс хүүгийн авьяас чадвар, багаасаа хөгжсөн потенциалыг нь өндрөөр үнэлж: «Давид 4 настайгаасаа тоглож эхэлсэн, харин одоо дараагийн түвшинд гарах цаг нь болсон! Манай бяцхан Украин хүү болон бусад багийн тоглогчидтой хамтарсан маш олон сонирхолтой, шилдэг контентуудыг хүлээж аваарай» хэмээн мэдэгджээ.