CS2: “XSE Pro League 2026” тэмцээний бүх оролцогчид албан ёсоор тодорлоо

by Саруул Батболд
0 comments

БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагдах Counter-Strike 2 (CS2)-ын томоохон тэмцээн болох XSE Pro League 2026-д өрсөлдөх бүх багуудын нэрс албан ёсоор тодорлоо. Уг тэмцээн “Cologne Major” өндөрлөснөөс яг долоо хоногийн дараа эхлэх хуваарьтай байна.

Тэмцээнд урилгаар оролцох хамгийн сүүлийн оролцогчоор АНУ-ын M80 баг тодорчээ.

Бүрэлдэхүүний өөрчлөлт ба “MOUZ” багийн шийдвэр

Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс өмнө нь SINNERS баг MOUZ-ийг орлон оролцохоор болсныг зарласан юм. “MOUZ” баг нь тэмцээний өмнө бүрэн бүрэлдэхүүнээ бүрдүүлж чадаагүйн улмаас ийнхүү ухралт хийжээ.

Үүний шалтгаан нь “NAVI” клубээс зээлээр тоглож байсан тоглогч Юстинас “jL” Лекавичюс тус багийг орхисонтой холбоотой. Ирэх “Major” тэмцээнд түүний байрлалыг Людвиг “Brollan” Бролин нөхөх бөгөөд Юстинас “jL” Лекавичюс нь “NAVI” багийн сэлгээний тоглогчийн статустай үлдэж байгаа аж.

XSE Pro League 2026
XSE Pro League 2026

Тэмцээний тов болон шагналын сан

  • Хугацаа, байршил: Тэмцээн 7 дугаар сарын 1-нээс 12-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдана.
  • Оролцогчид: Нийт 16 шилдэг баг аваргын төлөө өрсөлдөнө.
  • Шагналын сан: Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 ам.доллар бөгөөд үүний $500,000 ам.долларыг тоглогчдын шагналд, үлдсэн $500,000 ам.долларыг клубуудад хуваарилахаар шийдвэрлэжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй