HLTV портал 2026 оны 6-р сарын 29-ний байдлаарх CS2-ийн дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг нийтэллээ. Чансааны тэргүүн байр 2025 оны 12-р сарын 15-наас хойш анх удаа өөрчлөгдөж, IEM Cologne Major-д түрүүлсэн Falcons 883 оноотойгоор нэгдүгээр байрт гарсан байна.
Vitality Major-д тааруу оролцсон ч 823 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэв. Харин эхний аравт багтсан бусад багуудын байрлал ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна.
Шинэчилсэн чансааны эхний арав:
- Falcons — 883 оноо
- Vitality — 823 оноо
- Spirit — 716 оноо
- FURIA — 659 оноо
- NAVI — 541 оноо
- Aurora — 443 оноо
- G2 — 297 оноо
- 9z — 295 оноо
- MOUZ — 290 оноо
- bb team — 289 оноо
The MongolZ 12-р байрт бичигдэв
Spirit 716 оноотойгоор гуравдугаарт, Cologne Major-ийн финалд шалгарсан FURIA 659 оноотойгоор дөрөвдүгээрт орсон байна. NAVI Кёльнд амжилтгүй оролцсоны дараа 541 оноотой тавдугаар байрт бичигджээ.
Aurora плей-оффт шалгарч, хагас шигшээд FURIA-д хожигдсон ч 443 оноотойгоор зургаадугаар байрт үлдсэн байна. G2 шөвгийн наймд тэмцээнээ дуусгаснаар 297 оноотой долдугаар байрт оржээ.

The MongolZ энэ удаа нэг байр ухарч, дэлхийн чансааны 12-р байрт бичигдлээ. Сүүлийн хоёр тэмцээнд хүлээгдэж байсан өндөр байр эзэлж чадаагүй нь багийн оноонд нөлөөлсөн байна. Гэсэн ч баг цаашид чансаагаа сэргээж, шинэ амжилт гаргах боломжтой хэвээр байна. The MongolZ эдгээр тэмцээнд 1xBet Монголын дэмжлэгтэйгээр оролцсон юм.