HLTV дэлхийн шинэ чансааг зарлалаа: “The MongolZ” баг 11-р байр руу ухрав

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын нэр хүндтэй HLTV порталаас CS2 төрлийн дэлхийн багуудын шинэчилсэн чансааг олон нийтэд танилцууллаа. Хамгийн сүүлд зохиогдсон тэмцээнд аваргалж чадаагүй ч “Team Vitality” баг 941 оноотойгоор дэлхийн чансааг үргэлжлүүлэн тэргүүлсэн хэвээр байна. Тэдний араас “Team Falcons” (859 оноо) болон “Team Spirit” (692 оноо) багууд шил даран нэхэж байна.

HLTV-ийн дэлхийн шинэчилсэн чансаа 2026.06.22

Одоогоор дэлхийд эрэмбэлэгдэж буй шилдэг 11 багийн онооны үзүүлэлтийг доороос харна уу:

  1. Team Vitality — 941 оноо
  2. Team Falcons — 859 оноо
  3. Team Spirit — 692 оноо
  4. FURIA — 621 оноо
  5. Natus Vincere — 613 оноо
  6. Aurora Gaming — 466 оноо
  7. G2 Esports — 337 оноо
  8. 9z — 283 оноо
  9. MOUZ — 280 оноо
  10. BetBoom Team — 274 оноо
  11. The MongolZ — 274 оноо

Энэ сарын 21-нд улирлын хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох “IEM Cologne Major 2026” албан ёсоор өндөрлөж, “Team Falcons” баг аваргын цомыг өргөсөн билээ. Харин уг тэмцээний дараа 1xBet компанийн албан ёсны ивээн тэтгэлэгтэй Монголын “The MongolZ” багийн хувьд чансаагаа бага зэрэг алдаж, дэлхийн шилдэг багуудын 11-р байр руу буусан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй