“HLTV” цахим хуудаснаас 2026 оны эхний хагас жилийн үр дүнг нэгтгэн, “Оны шилдэг шинэ тоглогч” (Rookie of the Year) шагналд таван тамирчны нэрийг албан ёсоор дэвшүүллээ. Энэхүү жагсаалтад “FUT Esports” багаас нийт гурван тоглогч багтсан байна. Түүнчлэн “1xBet” компанийн ивээн тэтгэдэг манай улсын “The MongolZ” багийн залуу тамирчин Анарбилэг “cobrazera” Ууганбаяр энэхүү нэр хүндтэй шагналд өрсөлдөхөөр шалгарчээ.
“HLTV Awards 2026” шагналын нэр дэвшигчид

“Оны шилдэг шинэ тоглогч” төрөлд дараах тамирчид нэр дэвшин өрсөлдөж байна:
- Аулон “Krabeni” Фазлия
- Дмитрий “dem0n” Мирошниченко
- Джюгас “dziugss” Степонавичюс
- Каспер “xKacpersky” Габара
- Анарбилэг “cobrazera” Ууганбаяр
Эдгээр шилдэг тамирчдыг тодруулах шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2027 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Серби улсын нийслэл Белград хотноо зохион байгуулагдах юм.
Тоглогчийн товч намтар
Анарбилэг “cobrazera” Ууганбаяр нь 2005 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн. Тэрээр өөрийн кибер спортын замналаа эхлүүлж, 2023-аас 2024 онд “Qube E-Sports” багт, улмаар 2024-өөс 2025 онд “The Huns Esports” багт тус тус тоглож байсан туршлагатай. Харин энэ жилээс эхлэн үндэсний тэргүүлэгч “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдэн тоглож байна.