Major тэмцээн албан ёсоор өндөрлөсний дараа “Valve” компанийн зүгээс тоглолтын үндсэн газрын зургийн жагсаалтад (map pool) дахин өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Cache газрын зургийн эргэн ирэлт болон шинэчлэлт
Энэ оны 7 дугаар сарын 6-нд Premier улирал өндөрлөхтэй зэрэгцэн алдарт Cache газрын зураг Overpass-ыг албан ёсоор орлох болсныг Valve мэдэгдлээ. 2019 онд Vertigo-д байраа тавьж өгөн хасагдаж байсан энэхүү талбай нь ийнхүү 7 жилийн дараа буцаж ирж байна. Газрын зургийг бүтээгч Шон “FMPONE” Снеллинг 2025 онд уг талбайд бүрэн шинэчлэлт хийснээр идэвхтэй тоглолтын жагсаалтад багтах боломжтой болсон юм.
Олон нийтийн дунд хамгийн эрэлттэй, дуртай газрын зураг байсан тул уг шинэчлэлийн дараа Valve компани албан ёсоор худалдан авч, өнгөрөгч дөрөвдүгээр сард CS2 хувилбарт нэвтрүүлсэн билээ. Уламжлал ёсоор тэмцээн зохион байгуулагчид шинэ улирлын тоглолтуудад энэхүү газрын зургийг ашиглаж эхлэх бөгөөд Cache-ийг багтаасан хамгийн эхний өндөр зэрэглэлийн тэмцээн нь 7 дугаар сарын 21-нд эхлэх “BLAST Bounty” байх юм.
Overpass-ийн хасалт ба шинэчлэгдсэн жагсаалт
Cache-д өөрийн байраа тавьж өгсөн Overpass нь идэвхтэй газрын зургуудын дунд ердөө ганцхан жил болоод хасагдаж байна. IEM Cologne Major тэмцээний гуравдугаар шат болон плей-оффын тоглолтуудын үеэр энэхүү талбайд нийт 13 удаа тоглолт гарсан ба энэ үзүүлэлтээрээ Nuke газартай хамт дөрөвдүгээр байрыг хуваалцсан байна.
Шинэчлэгдсэн Active Duty газрын зургуудын жагсаалтад дараах 7 талбай багтаж байна:
- Dust2
- Mirage
- Inferno
- Nuke
- Ancient
- Anubis
- Cache