Valorant Mobile-ийн өдрийн идэвхтэй тоглогчдын тоо 10 саяыг давлаа

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани Weibo нийгмийн сүлжээгээр дамжуулан алдартай шутер тоглоом болох Valorant-ын мобайл хувилбар өдрийн идэвхтэй тоглогчийнхоо тоогоор 10 саяын босгыг давсныг зарлалаа. Уг тоглоом одоогоор зөвхөн Хятадын зах зээлд нээлттэй байгаа хэдий ч ийм өндөр амжилтад хүрсэн нь олны анхаарлыг татаж байна.

“Valorant Mobile” нь 2025 оны 8 дугаар сарын 19-нд БНХАУ-д онцгой эрхтэйгээр нээлтээ хийсэн юм. Тоглоом албан ёсоор гарахаас өмнө 70 гаруй сая хэрэглэгч урьдчилсан бүртгэл хийлгэсэн байсан бөгөөд нээлтээ хийсэн эхний өдөр л 170 мянган удаа татагдаж, нэг сая ам.долларын ашиг олж байжээ.

Tencent-ийн мэдээлснээр, зөвхөн Хятад улсад Valorant-ын компьютер болон мобайл хувилбарыг сар бүр нийт 50 сая хэрэглэгч тогтмол тоглодог байна. Харьцуулбал, зургаан сарын өмнө тус улсад PC хувилбарын өдрийн оргил тоглогчийн тоо 2 саяд хүрч байсан юм.

Ийм томоохон амжилт үзүүлж байгаа хэдий ч Riot Games-ийн зүгээс уг тоглоомыг дэлхийн бусад улс орнуудад хэзээ гаргах талаар албан ёсны мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй