Гильермо дель Торо чөлөөт мөч бүрээ ямар тоглоомд зориулдгаа ярив

0 comments

Найруулагч Гильермо дель Торо “Pan’s Labyrinth”, “Frankenstein” зэрэг бүтээлээрээ танигдсан уран бүтээлч бөгөөд саяхан дуртай тоглоомуудынхаа талаар IGN-д өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Journey, Left 4 Dead, Monument Valley-г нэрлэв

Дель Торогийн хэлснээр, түүнд олон төрлийн тоглоом таалагддаг. Тэрээр дуртай бүтээлүүдийнхээ дунд Journey, Left 4 Dead болон Monument Valley puzzle тоглоомыг нэрлэсэн байна.

Мөн Хидео Кожимагийн Death Stranding тоглоом түүнийг уйлуулсан гэж найруулагч ярьжээ. Дель Торо уг тоглоомд гол дүрүүдийн нэгийн дүр төрхөөр оролцсон юм.

Dead Cells тоглоом ч түүний магтаалыг хүртсэн байна. Гэхдээ найруулагч байнга дахин амилж, бүх түвшнийг эхнээс нь давах шаардлага бага зэрэг ядраасан гэж хэлээд, хөгжүүлэгчдээс давталтгүй тусгай горим хийхийг хүсжээ.

Angry Birds бол түүний гол тоглоом

Дель Торо Shadow of the Colossus болон BioShock-ийг онцгойлон дурдсан байна. Shadow of the Colossus түүнд олон үл үзэгдэх, гүн утгатай зүйлсийн талаар бодоход хүргэсэн бол BioShock-ийн ертөнцөд тэр олон жил төөрөхөд ч бэлэн гэж ярьжээ.

Гэхдээ найруулагчийн хувьд хамгийн гол тоглоом нь Angry Birds аж. Дель Торо амьдралынхаа өдөр бүрийн чөлөөт секунд бүрийг энэ mobile тоглоомд зориулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй