EWC 2026: Парист болох шатрын дэлхийн томоохон тэмцээний тухай бүх мэдээлэл

0 comments

Esports World Cup гурав дахь улирлын хүрээнд 2026 оны 8-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд шатрын шилдгүүд оролцсон томоохон офлайн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг Esports Foundation, ESL FACEIT Group болон Chess.com платформ хамтран зохион байгуулж байгаа юм. Анх Саудын Арабын Эр-Рияд хотод хийхээр төлөвлөж байсан ч 5-р сарын 20-нд тэмцээнийг Франц улсын Парис хот (Paris Expo Porte de Versailles) руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Тэмцээний нийт шагналын сан 1,500,000 ам.доллар бөгөөд дараах байдлаар хуваарилагдана:

  • 1-р байр: $250,000 болон 1000 клуб багийн оноо
  • 2-р байр: $190,000
  • 3-р байр: $145,000
  • 4-р байр: $100,000 (Үлдсэн шагналыг бусад байр эзэлсэн тамирчдад хувааж олгоно).

Бүх тоглолтууд нэмэлт цаггүй, тус бүр 10 минутын хяналттай Рапид төрлөөр явагдах ба өрөг тэнцсэн тохиолдолд Армагеддон тоглолтоор ялагчийг тодруулна.

EWC 2026: Парист болох шатрын дэлхийн томоохон тэмцээний тухай бүх мэдээлэл

Тэмцээний үндсэн шатууд

Тэмцээн гурван гол шатнаас бүрдэнэ:

  1. Плей-ин (8-р сарын 11): 8 тамирчин Double Elimination (хоёр хожигдох эрхтэй) системээр өрсөлдөнө. Матч бүр 2 өргөөс бүрдэнэ.
  2. Хэсгийн шат (8-р сарын 12–13): Тамирчид тус бүр 8 хүнтэй 2 хэсэгт хуваагдана. Формат нь мөн Double Elimination болон 2 өрөг байна.
  3. Плей-офф (8-р сарын 14–15): Шилдэг 8 шатарчин хасагдах шатанд шалгарна. Шөрвөсний тоглолтууд (чөөртэй финал) 4 өрөг, хагас финал 6 өрөг явагдана. Харин Гранд-финал нь гурван сетээс бүрдэх бөгөөд эхний хоёр сет тус бүр 4 өрөгтэй, шаардлагатай бол шийдвэрлэх сет 2 өрөгтэй байна.

Оролцогч тамирчид

Дэлхийн шилдэг шатарчид Парист цугларах бөгөөд Энэтхэг болон АНУ-аас хамгийн олон буюу тус бүр 4 тамирчин оролцоно. Зохион байгуулагч Франц улсыг 2 шатарчин төлөөлөх бол Норвеги (Магнус Карлсен), Хятад (Вэй И), Нидерланд, Польш, Серби, Өзбекстан, Вьетнам улсаас тус бүр нэг Их мастер хүч үзэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй