OpTic Gaming баг Call of Duty: Black Ops 7 төрлөөр Esports World Cup 2026-ийн аварга боллоо

0 comments

Парис хотын “Paris Expo Porte de Versailles” танхимд Call of Duty: Black Ops 7 төрлийн Esports World Cup 2026 тэмцээн 8-р сарын 5-наас 9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Esports Foundation болон ESL FACEIT Group-ээс хамтран зохион байгуулсан 1.8 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Америкийн OpTic Gaming баг түрүүлж, 600,000 ам.долларын эзэн болов. Тэд шийдвэрлэх финалд (Bo9) Испанийн Team Heretics багийг 5:3-аар буулган авсан бөгөөд тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор (MVP) OpTic-ийн Shotzzy тодорлоо.

OpTic Gaming плей-оффын шатанд тун чамбай тоглож, шөвгийн 8-д FaZe Clan-ийг 4:0-ээр илт илүүрхэж, хагас финалд 100 Thieves-ийг 4:3-аар ширүүн өрсөлдөөний эцэст хожсон юм. Харин дэд байр эзэлсэн Team Heretics баг G2 Esports-ийг 4:3, Team Falcons-ийг 4:0-ээр тус тус ялан финалд хүрсэн байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод 100 Thieves баг Team Falcons-ийг 4:3-аар буулган авжээ.

OpTic Gaming баг Call of Duty

Шагналын сан болон клуб багийн онооны хуваарилалт:

  • 1-р байр: OpTic Gaming — $600,000 (1,000 Club Points)
  • 2-р байр: Team Heretics — $320,000 (750 Club Points)
  • 3-р байр: 100 Thieves — $210,000 (500 Club Points)
  • 4-р байр: Team Falcons — $130,000 (300 Club Points)
  • 5–8-р байр: G2 Esports, Gentle Mates, Movistar KOI, FaZe Clan — тус бүр $75,000 (200 Club Points)

Тэмцээнд нийт 16 багийн 64 кибер спортчин өрсөлдсөн. Тэмцээний формат нь хэсгийн шатанд GSL системээр (Bo5), плей-оффд хасагдах шатаар (шөвгийн 8 ба хагас финал Bo7, гранд-финал Bo9) явагдлаа. Оролцогчдын дийлэнх хувийг буюу 55%-ийг АНУ-ын 35 тамирчин, 13%-ийг Их Британийн 8 тамирчин бүрдүүлсэн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй