G2 Esports болон The MongolZ багууд Counter-Strike 2 төрлийн Esports World Cup 2026 тэмцээний хэсгийн шатны нээлтийн тоглолтуудад ялалт байгууллаа. The MongolZ эхний тоглолтоо magic багийн эсрэг Mirage дээр хийж, өрсөлдөгчөө 13:7 харьцаагаар буулган авсан байна.
Үүнтэй зэрэгцэн Mirage дээр G2 Esports болон M80 багууд тулжээ. “huNter-” Неманья Ковачийн баг ширүүн өрсөлдөөний эцэст 13:11 харьцаагаар илүүрхэж, эхний ялалтаа авсан байна.

Ингэснээр G2 Esports болон The MongolZ багууд дээд хүснэгтийн хагас шигшээд шалгарлаа. Харин M80 болон magic багууд доод хүснэгтийн эхний шат руу унажээ.

Тэмцээн Парист үргэлжилж байна
Counter-Strike 2 төрлийн Esports World Cup 2026 тэмцээн 8-р сарын 12-23-ны хооронд Францын Парис хотод болж байна. Тэмцээнд шууд урилга авсан болон сонгон шалгаруулалтаар эрхээ авсан нийт 32 баг оролцож, 2 сая ам.долларын нийт шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.