Осака хотноо 600,000 ам.долларын шагналын сантай “BLAST R6 Major 2026” тэмцээн эхэллээ

0 comments 0 үзэлт

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 6-нд Японы Осака хотноо “Tom Clancy’s Rainbow Six Siege” төрлийн “S-Tier” зэрэглэлийн томоохон тэмцээн болох “BLAST R6 Major Osaka 2026” албан ёсоор эхэлж байна. “BLAST” болон “Ubisoft”-ийн хамтран зохион байгуулж буй уг тэмцээн “ATC Hall” цогцолборт 11 дүгээр сарын 15-ныг хүртэл танхимын (LAN) хэлбэрээр үргэлжлэх бөгөөд аваргын цомын төлөө 20 баг PC платформ дээр 5v5 форматаар өрсөлдөх юм.

Тэмцээний нийт шагналын сан 600,000 ам.доллар бөгөөд багууд мөнгөн шагналаас гадна “Six Invitational” (SI) тэмцээний эрхийн онооны төлөө тулна. Тэмцээний ялагч 200,000 ам.долларын тэргүүн шагнал болон 1,500 SI оноо авах бол хоёрдугаар байр эзэлсэн баг 102,000 ам.доллар, 1,200 оноо хүртэнэ. Харин 3–4 дүгээр байрт шалгарсан багууд тус бүр 50,000 ам.доллар болон 1,050 оноо авах аж.

Осака хотноо 600,000 ам.долларын шагналын сантай "BLAST R6 Major 2026" тэмцээн эхэллээ

Тэмцээн үндсэн гурван үе шаттайгаар явагдана:

  • Play-in шат: 8 баг “GSL double-elimination” системээр өрсөлдөж, шилдэг дөрвөн баг нь дараагийн шатанд шалгарна.
  • Швейцар систем (Swiss Stage): Нийт 16 баг швейцар системээр тоглож, хамгийн өндөр амжилт үзүүлсэн найман баг плей-оффын эрхээ авна.
  • Плей-офф (Playoffs): Шалгарсан 8 баг “single-elimination” системээр хасагдах журмаар тоглоно. Плей-оффын бүх тоглолт Bo3 форматаар явагдах ба аваргын цомын эзэн Bo5 форматаар өрнөх гранд-финалд тодорно.

Тэмцээнд оролцож буй нийт 102 цахим спортын тамирчдаас Бразилын төлөөлөл хамгийн өндөр буюу 29 тоглогч (нийт оролцогчдын 28%) байна. Удаах байрт 17 тоглогчтой АНУ бичигдэж байгаа бол шилдэг гуравт 14 тамирчнаа илгээсэн БНХАУ багтжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй