“BLAST Rivals Fall 2026” тэмцээний нээлтийн тоглолтуудын хуваарь тодорхой боллоо

0 comments

Counter-Strike 2-ын “BLAST Rivals Fall 2026” тэмцээнийг зохион байгуулагчид эхний өдрийн тоглолтын хуваарийг танилцууллаа.

“А” хэсэгт Legacy баг FURIA-тай, харин Vitality баг Falcons-той оноолт таарсан байна. “В” хэсгийн хувьд Spirit тэмцээнийг FUT-ийн эсрэг тоглолтоор эхлүүлэх бол MOUZ баг G2-той өрсөлдөхөөр болжээ.

11 дүгээр сарын 11-ний тоглолтуудын бүрэн хуваарь (орон нутгийн цагаар):

  • Legacy – FURIA – 10:00 цагт;
  • Vitality – Falcons – 12:30 цагт;
  • Spirit – FUT – 15:00 цагт;
  • MOUZ – G2 – 17:30 цагт.

Тэмцээний хэсгийн шат нь “Double Elimination” системээр явагдах бөгөөд оролцогчид дөрөв дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан тоглох юм.

“BLAST Rivals Fall 2026” нь 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Хонконг хотноо зохион байгуулагдана. Нийт найман шилдэг баг өрсөлдөх бөгөөд тэмцээний шагналын сан 1 сая ам.доллар байх аж.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй