CS2-ын FURIA багийн Казахстан мэргэн буудагч Даниил “molodoy” Голубенко “Thunderpick World Championship 2026” тэмцээнд түрүүлснийхээ дараа өөрийн биеийн эрүүл мэндийн талаар хуваалцлаа.
Цахим спортчийн хэлснээр нүдний асуудал түүнийг одоо ч зовоосон хэвээр байгаа бөгөөд үүнээс үүдэн тэрээр хагалгаанд орох шаардлагатай болж магадгүй байгаа аж.
«Миний нүдний хувьд зарим нэг жижиг асуудал байсаар л байна, тиймээс би мэс засалд орох магадлал тун өндөр байна. Гэхдээ санаа зовох зүйлгүй дээ, үүнд зориулах цаг зав хангалттай гарна. Тиймээс бүү санаа зовоорой, бүх зүйл хэвийн байгаа, цаашид ч сайн байх болно» хэмээн тэрээр хэлжээ.